3000 иргэн Туулын усыг гар дамжуулан Засгийн газарт хүргэлээ - Хөтөл Сайт
Headlines News :

Feature

Feuture
Home » , » 3000 иргэн Туулын усыг гар дамжуулан Засгийн газарт хүргэлээ

3000 иргэн Туулын усыг гар дамжуулан Засгийн газарт хүргэлээ

Written By Маргад on Sunday, March 25, 2012 | 4:33 AM

Эх сурвалж Shuud.mn
Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хотод оршин суудаг 1.2 сая иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голыг хамгаалах зорилготой “Хатан туул ба Цаг хугацаа” аяныг “Ногоон суваг”-аас зохион байгуулсан билээ. Энэхүү аян нь Дэлхийн усны өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ явагдах гэж байна. 2006 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар жил бүрийн 3-р сарын -22 нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж ирсэн бол энэ жил анх удаа олон нийтийн массыг хамарсан “УС БА ОРШИХУЙН ТӨЛӨӨ АЛХАЦГААЯ” уриан дор арга хэмжээг Монголын Ногоон суваг, Усны газартай хамтран зохион байгуулж байна.


Тус арга хэмжээний хүрээнд Туул голын усны дээжийг авч Улаанбаатар хотын төв талбай хүртэлх  3,5 км газарт  3000 хүнээр дамжуулан  туулын усыг  буухиалуулахын хажуугаар туул голыг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болоход зориулж 200 мянга гаруй олон нийт саналын хуудсыг  тус арга хэмжээний үеэр хамтад нь БОАЖЯ- сайд Д.Цогтбаатар болон Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нарт туулын усыг ёсчлон гардууллаа.
Тус арга хэмжээний онцлого нь сүүлийн үеийн дэлхийн эрдэмтэдийн судалсан усны хомсдолын тоо баримт болон ирээдүйд учир болох сөрөг үр дагаваруудын талаархи мэдээ мэдээллийг олон нийтэд хоногшуулж, үндэсний хэв маяг, ёс заншил, соёл урлагтай хослуулан өрнүүлж байгаа юм.
Ер нь сүүлийн жилүүдэд хариуцлагатай аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгальд ээлтэй үйл ажиллагаанд оролцож байгаа нь Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудалд хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь саашаалтай юм.





Share this article :

0 Сэтгэгдэл:

Speak up your mind

Tell us what you're thinking... !

Label 8

МОНГОЛ КИНО

Trending Topic

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. Хөтөл Сайт - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Blogger